Хамгийн цөөн орцтой, хялбар хийх 10 салатны жор

Цагаан сарын баярын ширээндээ зочдын нүдийг хужирлаж, ходоодыг баясгах зуушийг бүсгүйчүүд маань хийхийг хүсдэг. Гэхдээ орж гарах олон зочдын дунд эдгээр мээнь дуусвал хэцүү шүү дээ. Иймээс хийхэд хамгийн амар бөгөөд цөөн орцтой салатны жоруудыг танд хүргэе.

Тахиа болон гүнжидийн үртэй, хятад амтлагчтай салат

Орц: 1 дундаж лууван, Тал хятад байцаа, Хагас багц үсүү, 1 хоолны халбага хар гүнжидийн үр, 1 хоолны халбага цагаан гүнжидийн үр, 35 гр задь самар (хүслээрээ), 200-300 гр тахианы цул мах, 2 хоолны халбага цуу, 2 хоолны халбага цагаан дарсны цуу (хүслээрээ), 2 см цагаан гааны үндэс, 2 хоолны халбага оливийн тос , 1,5 хоолны халбага гүнжидийн тос,  2-3 ширхэг ногоон сонгино,  Давс

Бэлтгэх арга: Жижиг саванд цуу, цагаан дарсны цуу, оливийн болон гүнжидийн тос, давс, жижиглэж хэрчсэн сонгино, цагаан гааг хийж амтлагчийг бэлтгэнэ. Сайтар хутгаад түр орхино. Үүний дараа луувангаа том үрүүл дээр үрээд хятад байцаагаа нарийн хэрчинэ. Задь самраа мөн адил жижиглэнэ. Тахианы махаа чанаад гараараа том том хэсэг болгон салгана. Ногоо болон тахианы цул махаа том саванд хийгээд гүнжидийн үр, задь самар, амтлагчаа хийгээд сайтар холино. Хүн бүрийг гайхашруулам амттай салат ингээд л боллоо.

Яргай загас, будаатай салат

Орц: 200 гр будаа 350 гр утсан яргай загас 3 хоолны халбага оливийн тос 2 хоолны халбага дурын жижиглэсэн самар 1 цайны халбага зөгийн бал 2 хоолны халбага хулууны үр эсвэл наранцэцгийн үр Чимх гоньд Давс, перец, ногоо

Бэлтгэх арга: Будаагаа их хэмжээний усанд буцалгана. Буцалж байх зуур яргай загасаа жижиг хэсэг болгон зүснэ. Хуурай хайруулын тавган дээр үр, самраа хуурч байнга хутгана. Амтлагчаа бэлтгэхийн тулд оливийн тосон дээр зөгийн бал, давс, амтлагч нэмж холино. Будааныхаа усыг асгаад хөргөөрэй. Саванд будаа, загас, самартай үрээ хийгээд дээрээс нь амтлагчаа асгаж холиод л хангалттай.

Фета бяслаг болон хүрэн манжинтай амтат салат

Орц: 4 дундаж хүрэн манжин 60 гр фета бяслаг Багц яншуй 2 хумс сармис 2 цайны халбага нимбэгний шүүс Хар перц, давс 2-3 хоолны халбага оливийн тос

Бэлтгэх арга: Хүрэн манжингаа буцалгаад хөргөнө. Хүрэн манжин, фета бяслагаа шоо дөрвөлжин хэрчээрэй. Яншуйгаа жижиглэн хэрчинэ. Нимбэгний шүүс, оливийн тос, перцийг хооронд нь хольж амтлагч бэлдэнэ. Салатаа давслаад амтлагчаа дээрээс нь асгаж болгоомжтой хутгана.

Пүнтүүз, хаш, үхрийн махтай салат

Орц: 300 гр үхрийн цул мах 250 гр хаш 1 лууван 4 хумс сармис 1 цайны халбага үрсэн цагаан гаа 100 гр пүнтүүз Ногоо Давс Ургамлын тос 4 хоолны халбага цуу

Бэлтгэх арга: Үхрийн махаа нарийн зүснэ (урьдчилаад хөлдөөсөн бол илүү хялбар байх болно). Махаа хоёр халбага цуунд хийж хагас цаг дэвтээнэ. Дараа нь шингэнийг нь шүүж авна. Лууван, сармисаа жижиглэнэ. Тогоо эсвэл гүн хайруулын тавганд ургамлын тосоо халаагаад махаа 10 минут ширүүн гал дээр шарна. Сармис, цагаан гаа дээрээс нь нэмээд нэг минут шараад дараа нь лууван, 2 хоолны халбага цуу нэмж өгнө. Хутгаад дахин 10 минут шарна. Тусдаа халаасан тосон дээр туузан хэрчсэн хашаа шарна. Пүнтүүзээ зааврын дагуу чанаад мах, хаштайгаа хамт холино. Салатаа халуун, хүйтэн аль алинаар нь идэхэд тохиромжтой.

Хайрсан талх, тахиатай салат

Орц: 200 гр тахианы цул мах 250 гр өргөст хэмх 200 гр талх 150 гр хатуу бяслаг 1 сонгино Багц салатны навч 2 хумс сармис 1 хоолны халбага цагаан дарсны цуу 3 хоолны халбага ургамлын тос Давс, перц

Бэлтгэх арга: Талхаа шоо дөрвөлжин зүсээд ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол шарна. Чанасан тахианы цул мах болон өргөст хэмхээ жижиглэж хэрчээд, харин сонгиноо цагиргаар хэрчинэ. Бяслагаа үрүүл дээр үрнэ. Ургамлын тос, жижиглэсэн сармис, цуу, давс, перцээ холиод амтлагчийг бэлтгэнэ. Салатны навч болон хайрсан талхнаас бусдыг өөр саванд хийж нийлүүлээд амтлагчаараа амтална. Салатны навчаа гараараа ураад бусад орцтойгоо болгоомжтой холино. Дээрээс нь хайрсан талх болон ногоогоо тавина (холих шаардлагагүй).

Холимог салат

Орц: далайн байцаа-2ш, чинжүү/улаан /-1ш, хиам-200гр, өндөг-2ш /чансан/ огурцы/дарсан/-1том, сонгино, майонез, давс, сахар

Бэлтгэх арга: Чинжүүгээ халуун усанд 5-10м байлгаад авч нарийхан хэрчинэ. хиам, өндөг ,огурцы,далайн байцаагаа мөн адил хэрчиж бэлтгээд хооронд нь хольж сонгиноо нэмээд амтлан майнузанд нь хольж хутгаад бэлэн болно. ингээд таны ширээний хамгийн амттай салат байх болио. та нэг удаа туршаад үзээрэй. хамгийн амархан амттай зоог тань байж чадна.

Waldorf Салат (жимсний салат)

Орц: 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн), 1 ш улаан алим (Red Delicious), 3 амны халбага алмны цуу, 1 стакан майонез, 1 чимх давс,  хар перц, 3/4 стакан хушга, бяцалсан, 1 стакан шар үзэм,  2 амттаны халбага карри, 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн,  1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн,  1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн, 1 ш салатны навч (romaine lettuce)

Бэлтгэх арга: Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перцээр амтлана. Хушиг, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана. Амтнуудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.

Амтат чинжүүтэй улаан манжингийн салат

Орц: 300 гр улаан манжин, 150 гр амтат чинжүү, сармисны хумс хоёр гурван ширхэг, 50 гр цөцгий, давс, ногоон гоньдийг өөрийн хүссэн хэмжээгээр хийж амтална.

Бэлтгэх арга:  Улаан манжинг чанаад хальсийг нь арилган савхан хэлбэртэй хэрчинэ. Амтат чинжүүг цэвэрлээд мөн савхан хэлбэртэй хэрчин улаан манжинтай хольж жижиглэсэн саримас, давс, нунтаг хар чинжүү хийж майонез цөцгийтэй хутгана. Дээрээс ногоон гоньд цацна.

Туна загасны салат

Орц: 6 ш чанасан өндөг, 1 ш сонгино, 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас, 30 гр майонез, 1 халбага укроп, 2 ш улаан лооль

Бэлтгэх арга: Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ.

2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана.

3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна.

Баяслагтай салат

Орц: / улаан лооль, FITAKI bayslag ,яншуй, хар перец /

Баяслагаа дөрвөлжин хэрчээд улаан лоолио 2 хуваана тэгээд яншуй хар перец өөрийн амтлагаагаар

Шинэ ногооны салат

Орц: шинэ өргөст хэмх 50гр улаан лооль 50гр ногоон чинжүү 10гр улаан чинжүү 10гр хар чидун жимс 15гр эрдэнэ шиш 10гр сонгино 12гр ургамлын тос 10гр элсэн чихэр 5гр, давс 2гр повоор 2гр уксус 2гр /3%-ийн буюу сулруулсан/

Бэлтгэх арга: 1. Шинэ өргөст хэмхийг угааж нимгэн хавтгай, улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ. 2. Ногоон, улаан чинжүүг угааж маш нимгэхэн хярж, нарийн савх хэлбэртэй хэрчээд дээр нь хар олив болон жижиглэн хэрчсэн сонгиноо хийж давс, повоор, элсэн чихэр, уксус болон ургамлын тос нэмж хутгана.

3. Салатыг таваглаж эрдэнэ шиш цацаж өгнө.

Өргөст хэмхний салат

Орц: Дундын өргөст хэмх аяганы  ¼, цагаан будааны шүүс 1 цайны халбага, элсэн чихэр ¼ цайны халбага,  давс 2 цайны халбага,  сесамын үр эсвэл гүнждийн тос

Бэлтгэх арга: Өргөст хэмхээ уртаар нь таллаж хэрчинэ. Өргөст хэмхний үрийг халбагаар авч хийнэ. Ингээд зураг дээр үзүүлсэн шиг хийж найрлаганд орсон бүтээгдэхүүнийг хооронд нь хутгана. Шингэний дутагдалд орсон болон ус бага уудаг хүмүүст нэн тустай. Илчлэг бага тул жин нэмнэ гэж санаа зоволтгүй.

Улаан лооль, өргөст хэмхний салат

Орц: 2-3 аяга үрлэн улаан лооль, 1 аяга зүссэн өргөст хэмх,  ¼ “FETA” бяслаг эсвэл дүпү, 1 цайны халбага гаатай, сэнгэсэн навч,  1 цайны халбага хэрчсэн орегано, 1 цайны халбага лемоны шүүс, 2 цайны халбага ногоон сонгино, 2 цайны халбага оливын тос

Бэлтгэх арга: Улаан лооль, өргөст хэмхээ жигд хэмжээтэй хэрчиж орцуудыг хольж бэлтгэнэ.

Навчит салат
Салатны навч эсвэл чанасан байцааг аяганы оронд хэрэглээрэй. Навчин дээрээ өндөг, тахианы чанасан мах, эрдэнэ шиш зэрэг өөрийн хүссэн орцоо майонезаар зуураад тавьчих.

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5549

2016-01-21 4957

2016-05-30 4112

2016-03-14 3889

2016-01-22 3743

2016-02-29 3216

2016-03-21 3098

2016-01-22 3080

2016-01-27 2862

2016-08-04 2726

2016-02-23 2568

2016-01-25 2557

2016-04-27 2477

2016-08-19 2443

2016-03-02 2279

2016-08-26 2244

2016-06-07 2173

2016-08-18 2092

2016-08-04 2026

2016-08-24 2015