Бөөрөнхий сонгино нь бусад сонгинд байхгүй цорын ганц простогландин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь судасны ханыг тэлж, цусны өтгөрлийг багасгаж, титэм судасны эргэлтийг нэмэгдүүлдэг. Мөн сонгиныг өдөр тутмын хоолондоо хэрэглэж занших нь цусны даралтыг зохицуулж, биеийн тэнхээ сайжирч, нян эсэргүүцэх чадварыг эрс дээшлүүлдэг байна.
Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлнэ. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана. Ардын эмчилгээнд сонгиныг эрэгтэйчүүдийн чалх суларсан үед хэрэглэдэг байжээ.
Бөөрөнхий сонгино селен харьцангуй ихээр агуулдаг. Үл исэлдүүлэгч энэ бодис нь эд эсийн солилцоог идэвхжүүлэн, хөгшрөлтөөс хамгаалж, хавдраас сэргийлдэг. Кальци агуулдаг тул сонгино тогтмол идэх нь яс сийрэгжихээс хамгаалж, ясны бат бөх байдлыг хангана.
Энэтхэгт сонгиноор шээс хөөлгөх, идээт үрэвсэл, идээт яр шархыг цэвэрлэх, аниулж эдгээхэд, түлэгдэх, хөлдөх зэрэгт хэрэглэдэг. Шинэ ургацын сонгины нухашаар үе мөч, загатнаа маажуурыг эмчилдэг. Түүнчлэн чанамал сонгиноор шамбарамыг эдгээдэг. Хорт хаврын үед ч ашигладаг байж. Тэгэхдээ бөөр, элэг, ходоод, зүрх муутай хүмүүс их хэрэглэж болохгүй.
Улаан сонгино Газар дундын тэнгис болон Энэтхэгийн оршин суугчдын хоол хүнсэндээ байнга улаан сонгино хэрэглэдэг гэнэ. Энэ нь бие махбодиос муу холестериныг ялгаруулж, зүрхний шигдээс өвчнөөс урьчдилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Хонг Конгын эрдэмтэд холестерин ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүст улаан сонгино түлхүү хэрэглүүлэхэд найман долоо хоногын дараа холестерины хэмжээ 20 хувиар буурсан байжээ. Эндээс эрдэмтэд улаан сонгиныг хоолонд тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж болно гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Үүнээс дүгнэхэд улаан сонгиныг хоолонд тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс сэргийлж болно гэдэг дүгнэлтэд эрдэмтдийн баг хүрчээ.
Сонгинын төрөлд багтах ногоон сонгино, бөөрөнхий сонгино, бүдүүн ногоон сонгино, мангир, жууцай гэх мэт ногоо ялангуяа ходоод, уушгины хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй байдаг байна. Эдгээрт агуулагдах хүхэрт нэгдэл (хурц үнэрийг үүсгэдэг) нь хорт хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийг саармагжуулах, хамгаалах ферментүүдийг үүсэлтийг эрчимжүүлснээр ходоодны хорт хавдраас сэргийлдэг. Сонгины төрлийн ургамалд ялангуяа уушгины хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй кверцетин хэмээх бодис агуулагддаг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.