"PLAYSTATION 5" 2020 онд худалдаанд гарна

 

“СОНИ” корпораци 1994 (PS1) онд “Playstation”-ийг анх танилцуулсанаас хойш “Playstation” нь видео тоглоом сонирхогчдын хамгийн дуртай төхөөрөмж нь болсон юм.

Үүнээс хойш 2000 (PS2), 2006 (PS3), 2013 (PS4) онуудад шинэ загваруудаа худалдаанд гаргасан нь нэлээд их хэмжээгээр зарагдаж, шинэ шинэ амжилтуудыг тогтоосон байдаг. Жишээлбэл, “Playstation-4” нь Их Британид худалдаанд гарсан эхний хоёр хоногтоо л 250 мянган хувь зарагдсан гэхээр энэхүү төхөөрөмж хэр их эрэлттэй байдаг нь ойлгомжтой.

Харин видео тоглоом сонирхогч залуус дараагийн загвар хэзээ гарах, ямар үзүүлэлттэй байх хүлээлт “PS-4” гарсны дараагаас л үүссэн билээ. Үүнд мэргэжилтнүүд дараахь таамгийг дэвшүүлжээ. Тэдний үзэж буйгаар “Playstation-5” 2020 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарах бөгөөд ийм үзүүлэлттэй байх гэнэ.

-“PS-5” нь Full HD дүрслэл, 1700 пикселийн нягтаршилтай болно.
-Төхөөрөмж нь илүү том хэмжээтэй байх бөгөөд олон талын үйлдэл гүйцэтгэнэ. Гэхдээ хэмжээ нь томрох ч өмнөх загваруудаас илүү хөнгөн болно. 
-3D дүрслэлтэй. Мөн тоглоомын виртуаль орчны шилжилт хөдөлгөөнийг илүү бодитоор харуулна.
-Багтаамж нь 500GB болон түүнээс дээш байх боломжтой гэжээ. Харин үнийн хувьд 350-400 фунт буюу монгол мөнгөөр 1-1.2 сая төгрөг болох төлөвтэй байна.

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5549

2016-01-21 4956

2016-05-30 4112

2016-03-14 3889

2016-01-22 3743

2016-02-29 3216

2016-03-21 3098

2016-01-22 3080

2016-01-27 2862

2016-08-04 2726

2016-02-23 2568

2016-01-25 2557

2016-04-27 2477

2016-08-19 2443

2016-03-02 2278

2016-08-26 2244

2016-06-07 2172

2016-08-18 2091

2016-08-04 2026

2016-08-24 2015