Х.Намуун бизнест хүч үзнэ

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Намуун гоо сайхны бизнест хүч үзэхнээ. “Wolarsen” хэмээх 5 өнгийн сонголттой матт уруулын будгаа тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан зарласан байна.

Х.Намуун: “Миний маш удаан бодож боловсруулж, бүх зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн “Wolarsen” матт уруулын будаг маань бэлэн болжээ. Олон бүтэлгүйтэж, шаналан байж хийсэн болохоор бэлэн болчихсон байхыг нь хараад маш их баярлаж байна” гэжээ.

Холливуудын жишгийг дагаснуу эсвэл өөрийн боддог байсан санаа эсэхийг мэдэхгүй юм. Кардашьяны дүү Кайли ч мөн адил уруулын будаг үйлдвэрлэн худалдаанд гаргаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Ямартай ч бусдын гарыг хараад суулгүй өөрийн бизнестэй болж үйлдвэрлэл эрхлэж байгаа нь бахархууштай.

Багаасаа жүжигчин болох хүсэлтэй мөрөөдөлтэй байсан ч өөр мэргэжлийг сонгосон. Гэсэн ч аав нь хүслийг нь биелүүлж “Тагнуулч аав” кинонд тоглуулсан мөн саяхан “Шуугиан таригч” кинонд дүр бүтээгээд хэд хэдэн сурталчилгаанд ч тоглоод амжсан амжилттай яваа бүсгүй юм.

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5487

2016-01-21 4876

2016-05-30 3848

2016-03-14 3781

2016-01-22 3686

2016-02-29 3133

2016-03-21 3052

2016-01-22 3009

2016-01-27 2813

2016-08-04 2592

2016-02-23 2528

2016-01-25 2517

2016-04-27 2436

2016-08-19 2412

2016-03-02 2227

2016-08-26 2167

2016-06-07 2129

2016-08-18 2045

2016-08-04 1976

2016-08-24 1970