YouTube видео платформ 2 сарын өмнө анх удаа үйл явдлыг 360 хэмээр “амьд”-аар дамжуулсан.
Мөн 360 хэмийн видеонд орон зайн дуу чимээ оруулж болдог болсон. Орон зайн дуу чимээ гэдэг нь дуу чимээг мөн 360 хэмийн горимд сонсоно гэсэн үг. Чимээ бүр нь хажуу талаас, араас, урдаас гэх мэт хаанаас сонсогдож байгаа нь мэдрэгдэнэ.
Яг ингэж:
Мөн саяхан болсон Coachella хөгжмийн наадмын зарим тоглолтыг “амьдаар” дамжуулснаар YouTube шинэ боломжоо нийтэд танилцуулжээ.
Туршаад үзээрэй
Үүнтэй холбоотойгоор YouTube хөгжүүлэгчдэд зориулсан LIveAPI гаргаж өөрийн аппликейшн болон үйлчилгээнд оруулах боломж олгожээ.
Гэхдээ LiveAPI-тай ажиллах боломжийг одоохондоо хэдхэн үйлдвэрлэгчдийн камерт хязгаарлаж байгаа бөгөөд үүнд VideoStitch, Two Big Ears, ALLie, Vahana VR, Orah 4i орж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.