Жимс ногоог хальстай нь хэрэглэхийн ач тус

Эрдэмтэд жимсийг сайтар угаагаад хальстай чигээр нь идэхийг зөвлөж байна. Учир нь жимс, хүнсний ногооны хальсанд хүний бие махбодийг  элдэв төрлийн өвчнөөс хамгаалах, эрч хүчийг сэлбэх амин дэмүүд баялаг байдаг аж.

Алим

Алимны хальсанд нэг бүтэн алимны хагастай тэнцэх хэмжээний эслэг агуулагдаж байдаг. Дундаж хэмжээтэй нэг ширхэг алим 9 мг С витамин, 100 мг А витамин мөн калийг агуулж байдаг гэнэ. Харин хальсыг нь арилгаж хэрэглэвэл эдгээр витамины гуравны нэг нь алдагддаг аж. Мөн биеийн өсөлт, ясны бэхжилтийг идэвхжуулэгч болох витамин К алимны хальсанд их хэмжээгээр агуулагддаг бөгөөд тогтмол хэрэглэснээр таны уушгийг хамгаалж, хорт хавдраас урьдчилан сэргийлэн, ой санамжийг сайжруулдаг байна.

Төмс 

Төмсний хальс нь төмснөөс хэд дахин их төмөр, кальци, кали, магни, витамин В6 болон витамин С-ээр баялаг байдаг аж. Жишээлбэл, 100 грамм төмсний хальс нь төдий хэмжээний төмснөөс долоо дахин их кальци, 17 дахин их төмөр агуулдаг гэнэ. Төмсийг хальслаж хэрэглэснээр түүнд агуулагдаж байдаг төмрийн 90 хувийг алдаж байна гэсэн үг юм. Мөн төмсний хальс нь витамин А болон хувирдаг бета-каротиныг ихээр агуулдаг бөгөөд энэ нь хүний мэнд болон дархлалын системийн зохицуулалт, бие эрхтний үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.

Цитрусын жимс /жүрж, нимбэг, бэрсүүт жүрж/

Улбар шар өнгийн жимснүүдийн хальсанд жимснээсээ хоёр дахин их С витамин агуулагдаж байдаг. Түүнчлэн амин дэм В2, витамин B6, кальци, магни, калигаар баялаг төдийгүй хальсанд агуулагдаж байдаг флавоноид нь хорт хавдар, үрэвслийн эсрэг үйчилгээтэй гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр жимсийн хальс гашуун учраас халуун ногоо, бусад төрлийн амлагч цууны тусламжтайгаар салад хийж идэх болохоос гадна зайрмаг, шоколадтай хамт идвэл тохиромжтой.

Өргөст хэмх

Өргөст хэмхийн 95 хувьд ус агуулагддаг тул хүний биеийг чийгшүүлж, хорт бодисыг гадагшлуулахаас гадна бодисын солилцоог сайжруулдаг ач холбогдолтой. Харин хар ногоон өнгийн өргөст хэмхийн хальсанд  эслэг, уусдаггүй кали, антиоксидант зэрэг амин дэмүүдийн дийлэнх нь хадгалагдаж байдаг аж.  

Киви

Киви жимсний хальс хорт хавдар, халдвар, харшлын эсрэг үйлчилгээтэй антиоксидантууд, исэлдлэгийн эсрэг бодисоор баялаг юм. Жимсний дотор талын шүүслэг, зөөлөн эдэд агуулагддаг амин дэмүүд кивигийн хальсанд гурав дахин их агуулагддаг. Тиймээс уг жимсийг сайтар угааж цэвэрлэсний дараа хальстай чигээр нь шүүс шахагчид хийж хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Түвд хаш

Түвд хашны хальс нь хорт хавдар ялангуяа тархи болон мэдрэлийн системийн бусад хэсэгт үүсдэг хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хүчирхэг антиоксидант нэг төрөл болох насунин хамгийн ихээр агуулагддаг байна. Мөн насуниныг хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэж үздэг. Үүнээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хлорогеникийн хүчил, антиоксидантаар баялаг гэнэ.

Манго

Эрдэмтэд манго жимсний хальс нь таргалалтыг үүсгэдэг эсийн үйлдвэрлэлийг сааруулж улмаар хүний биенд үүссэн өөхийг шатаахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мөн каротин төст бодисууд, омега-3, омега-6 ихээр агуулдаг гэнэ. Үүний зэрэгцээ хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй аж. Манго жимсний хальс түүхийгээр болон боловсруулан идэхэд аль аль нь тохиромжтой.

Лууван

Луувангийн хальсанд витамин А,В,С , төмөр, кальци, бета каротин, кали гээд олон төрлийн амин дэм агуулагдаж байдаг. Мөн хүний биед шууд шингэдэг тул хүнд маш их энерги өгч, дархлааны системийг сайжруулдаг.

Тарвас

Тарвасыг хальстай хэвээр нь идвэл бөөр, ходоодыг цэвэрлэж, үрэвслээс хамгаалдаг байна. Ялангуяа шар өвчнөөр өвчилсөн хүмүүс идэхэд амархан гадагшлуулдаг аж.  Мөн тарвасны хальсанд витамин А,С, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.

Сонгино

Сонгинын хальс нь цусны даралтыг бууруулах, артерын судас бөглөрөхөөс урьдчилан сэргийлдэг кверцетин гэдэг бодисоор баялаг юм. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэнэ.

Хан боргоцой

Хан боргоцойн хальс доторх жимс шиг амттай биш боловч С аминдэмээр баялаг байдаг. Хан боргоцойн хальс нь ходоод гэдсийг хамгаалж, хоол боловсруулах үйл явцад тустай бромелайн гэх энзим ихээр агуулдаг. Хальс нь нэлээд хатуу тул нунтаглан нүдэж, шингэн зүйлтэй эсвэл хан боргоцойн жимстэй цуг хэрэглэх нь тохиромжтой.

Гадил

Гадил жимсний хальс стресс, сэтгэл гутралын эсрэг нөлөө үзүүлдэг серонитоор баялаг болохыг судлаачид тогтоожээ. Мөн хальсанд агуулагддаг антиоксидантын нэг төрөл болох лютеин нь нүдний хараанд сайн нөлөөтэй аж. Гадил жимсний хальсыг усанд хийж 10 минут буцалгаад ууж хэрэглэх эсвэл махтай хамт 20 минут шарж хэрэглэвэл зохимжтой.

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5425

2016-01-21 4788

2016-03-14 3677

2016-05-30 3661

2016-01-22 3614

2016-02-29 3078

2016-03-21 2988

2016-01-22 2944

2016-01-27 2757

2016-02-23 2492

2016-01-25 2477

2016-08-04 2453

2016-04-27 2396

2016-08-19 2386

2016-03-02 2174

2016-08-26 2101

2016-06-07 2077

2016-08-18 1990

2016-01-22 1925

2016-08-04 1915