Хаш хүнсний ногооны бидний мэдэхгүй ач тус

Олон төрлийн хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэж заншвал элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж болдог. Ингээд хаш ногооны маш чухал ач тусыг нэрлэвэл: 
 
                                                           1. Хорт хавдраас сэргийлнэ


Хаш нь маш хүчтэй үл исэлдүүлэгч антоциан элементийг агуулдаг бөгөөд, энэ нь хөлний хорт хавдар үүсгэдэг бодисыг эсэргүүцдэг ач холбогдолтой гэнэ. Мөн хаш нь ходоод гэдсэнд хуримтлагдсан өөх тосыг задалж, хайлуулдаг учраас ходоод, гэдэсний хавдраас сэргийлдэг онцгой ач холбогдолтой ногоо юм (антоциан нь голдуу хальс, ишинд нь ихээр агуулагддаг).
 
                                                         2. Хараа сайжруулдаг


Хаш нь антоцианыг агуулдагаараа дээрхтэй адил ходоод гэдэсний хавдараас сэргийлэхээс гадна, нүдний торлог бүрхэвчинд байдаг өнгө ялгадаг хэсгийг дэмждэг бөгөөд, нүдний ядаргааг тайлж, хараа муудахаас сэргийлдэг. 
 
                                       3. Цусан дахь холестеринийг багасгадаг


Хаш нь даралт ихэсэхээс сэргийлэхэд ч нэмэр болдог гэнэ. Бас судсанд хуримтлагдсан өөх тосыг задалж хайлуулдаг учраас төрөл бүрийн судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байх нь. 
 

                                  5. Үрэвсэл, арьсны элдэв өвчлөлөөс сэргийлнэ


Хашинд агуулагддаг антоциан нь аспиринаас 10 дахин хүчтэй устгах чадвартай учраас үрэвслийг нам дарах бөгөөд нүүрэн дээр юм гарах болон арьсны элдэв харшил өвчлөлтэй хүн хашны ишний хэсгээр маск тавьбал арьсны элдэв үрэвслээс хамгаалж өгдөг. 
 
Мөн хашаар хооллож, дэглэм барьж турахад маш тохиромжтой. 100гр хашинд 16kcal хэмжээний маш бага калори агуулагддаг байна. Исэллэг бодис ихээр агуулдаг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулалтыг дэмжиж өгдөг. Хоолны дэглэмд шинэхэн хашийг сонгох хэрэгтэй бөгөөд, иш нь хурц шовх үзүүртэй байвал шинэ байна гэсэн үг юм байна.
 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5487

2016-01-21 4876

2016-05-30 3848

2016-03-14 3781

2016-01-22 3686

2016-02-29 3134

2016-03-21 3053

2016-01-22 3009

2016-01-27 2813

2016-08-04 2592

2016-02-23 2528

2016-01-25 2517

2016-04-27 2436

2016-08-19 2412

2016-03-02 2227

2016-08-26 2167

2016-06-07 2129

2016-08-18 2045

2016-08-04 1977

2016-08-24 1970