Нялх халгайн ид шид

Судалгаагаар, халгайнд С, Р витамин, тэр байтугай В-гийн төрлийн витаминууд ихээр агуулагддагыг нотолжээ.  

5-р сарын дунд үеэс ойн зах эсвэл цэвэр хээр газрын гуу жалгаас шинээр ургасан нялх халгай түүх боломжтой. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг. Таван сарын халгайг хатааж эсвэл шууд хэрэглэж болно. 

Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтугласан халгайг  хийж найруулан хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгай гайхалтай сайн гэдэг. Өвчин тус бүрт зориулсан жор гэхгүй, хэрэглэхэд тун амархан.  200 млл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөр гурав хуваан хоолны дараа ууна.

Арьсаа сайхан жавхаажуулъя гэвээс хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлээд энэ бүлээн зутанг нүүр хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаагаарай. Гайхалтай сайхан үр дүнтэйг шууд л мэдэрнэ.Нялх халгайн маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.

Тархины судасны нарийсал үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар угааж шавшиж хэрэглэдэг. 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5488

2016-01-21 4876

2016-05-30 3848

2016-03-14 3781

2016-01-22 3686

2016-02-29 3134

2016-03-21 3053

2016-01-22 3009

2016-01-27 2814

2016-08-04 2592

2016-02-23 2528

2016-01-25 2518

2016-04-27 2436

2016-08-19 2412

2016-03-02 2227

2016-08-26 2167

2016-06-07 2129

2016-08-18 2045

2016-08-04 1977

2016-08-24 1970