Тасалгааны хулсан цэцгээ арчлах зөв аргууд

Бидний тасалгаанд ургуулдаг хулсыг Dracaena sanderiana гэж нэрлэдэг. Хулс нь хамгийн хурдан ургадаг ургамал бөгөөд байгаль дээр ургадаг зарим төрлийн хулс өдөрт 60 см ургадаг гэнэ. 

1. Хамгийн өндөр нь 40 м орчим өндөр байдаг бол хамгийн бага нь 20 см орчим өндөр ургадаг.

2. Хөрсөнд тарих тохиолдолд ус сайн нэвтрүүлдэг хөрс байх хэрэгтэй. Элс, хөвдөн хөрс, үржил шимт хөрсийг 1:1:1 байхаар тооцож бэлтгэнэ. Хулсыг мөн ёроолд нь хайрга дэвссэн шилэн саванд ус хийж ургуулж болдог.

3. Ус бохирдоогүй цэвэр байвал усыг бүхлээр нь солих шаардлаггүй бөгөөд ус бага зэрэг ширгэсэн тохиолдолд дээрээс нь ус нэмж хийж болно.

4. Тарих сав маань 5 см диаметртэй сав байх нь тохиромжтой байдаг. Та хэрвээ хулсаа усанд тарих гэж байгаа бол шаазан болон шавар сав сонгоорой.

Усалгаа: Хөрсийг бага зэргийн чийгтэй байхаар бодож услагааг хийнэ. Хэрвээ хулсны навч эрчилж мушгирсан байдал ажиглагдвал ус дутсаны шинж, харин навч нь доош унжийсан байвал услагаа дутсаны шинж. Усанд тарьсан тохиолдолд долоо хоноод усыг солих бөгөөд шил, болон хайрга сайтар цэвэрлэн  зайлж муудсан үндэсийг тасдаж авч цэвэрлэнэ.

5. Солих усыг нэг хонуулж хлор, шохойг нь арилгасан байх хэрэгтэй. Гэрэл Нарны шууд хурц тусгалд дургүй. Хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай.

6. Навч шарлаж эхэлбэл энэ нь нарны хурц гэрэл нөлөөлснийх бөгөөд шарласан навчийг даруй тастаж авах хэрэгтэй. Авахгүй удвал гол ишийг гэмтээх аюултай.

7. Зүүн болон зүүн өмнө зүг рүү харсан цонхны гэрэл тусах газар байрлуулах нь тохиромжтой.

Агаарын чийгшил: Хулс нь халуун орноос гаралтай ургамал тул тасалгааны нөхцөлд тарьж байгаа тохиолдолд чийгийг ихээр шаарддаг. Та өдөрт хулсныхаа навчийг бүлээн усаар шүршиж өгч байгаарай. Үүнээс гадна чийглэг байдлыг нэмэгдүүлэх нэг арга нь устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулна. Цэцгийн савны ёроолыг усанд хүрэхгүйгээр хайрган дээр байхаар бодож усыг тохируулна. Бордоо ба үрслүүлэх Шингэн бордоогоор бордоно. Бордоог маш бага шаарддаг тул хөнгөн чанарын бордоогоор бордох буюу бордоо найруулсан тохиолдолд тунг нь бага хэмжээгээр найруулж бордоно. Бордооны тун хэтэрвэл үндэс түлэгдэх аюултай.

Үрслүүлэх: Хавар ургамлын идэвхтэй ургалт эхлэхээс өмнө хулсны үндэсийг хувааж үржүүлж болно. Мөн тайралт хийж усанд үндэслүүлэн үржүүлж болдог. Усанд хийж үндэслүүлэхдээ 20 см орчим урттай мөчрийг сонгон авч 45 градусын өнцөг гаргаж огтолж авна.

Хулсны бэлэгдэл

Хятад хэлэнд “Fu Gwey Zhu” гэж дуудагдах бөгөөдд “Fu” нь эд баялаг, хөрөнгө зоорь “Gwey” хvч чадал, хvндлэл дээдлэл, “Zhu” нь мөнөөх хулс гэсэн утга санааг агуулж байдаг. Хулсыг эд хөрөнгө аривжуулагч, айлд эерэг сайхан энерги, эрч хүч бэлэглэгч, аз жаргалыг дуудагч гэж дорно дахины ард түмэн эртнээс дээдэлж шүтэж иржээ.

Хулсны тооны бэлгэдэл

Нэг шилэн саванд ихэнхдээ 2, 3, 5, 6, 10, 21 ширхэгийг хийж, бэлэг дурсгалд өгнө. Хоёр хос залуусынх. Гурав нь аз жаргал, эд баялаг, урт удаан жаргалтай амьдралын бэлгэдэл. Тав нь амьдралын таван талаас тансаг зvйл даллага авахуулсан юм шиг цутган орж ирэх.Зургаа нь амьдралыг урд урдынхаас гэгээлэг, өөдрөг сайн сайхан болгох.Арав нь амьдрал хийгээд алив юмс бүрэн бүтэн төгс төгөлдөр байх. Хорин нэг нь бурхны ивээлээр бvх хэрэг тань бүтэж, бизнесийн ялалт, амжилтыг тэмдэглэхэд тус тус хэрэглэнэ. 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5487

2016-01-21 4876

2016-05-30 3848

2016-03-14 3780

2016-01-22 3685

2016-02-29 3133

2016-03-21 3052

2016-01-22 3008

2016-01-27 2813

2016-08-04 2592

2016-02-23 2527

2016-01-25 2517

2016-04-27 2435

2016-08-19 2411

2016-03-02 2227

2016-08-26 2166

2016-06-07 2129

2016-08-18 2045

2016-08-04 1976

2016-08-24 1970