Жин нэмэхээс сэргийлдэг ухаалаг таваг

Таргалалт өнөөдөр дэлхий нийтийн өвчин болоод байна. Идэж буй хүнснийхээ ккал-ийг тоолж анхааруулга өгдөг ухаалаг тавагтай бол ямар вэ? 

Энэ гаджетийн тусламжтай Тайланд улс иргэдийнхээ илүүдэл жинтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон гэнэ. AbsorbPlate тавгийг 500 хувилбартай зах зээлд гаргах бөгөөд тавган дээр  аягалсан хоолонд агуулагдах калори 30-аас давсан нөхцөлд тодорхой дуут дохио өгөх юм.

Өөрөөр хэлбэл, хоолонд агуулагдах 7 миллилитр  тос маслийг тодорхойлж, жин нэмэгдэхээс сэргийлэх юм байна. "Тайландын хоол амттай боловч заримдаа хэт их тостой байдаг. Тайланд улс нь Дорнод Азийн улс орнуудаас таргалалтаараа 2-р орж байна. Таргалалтаас үүдэлтэй  артерийн судасны даралт ихсэх өвчлөл нилээд газар авч байгаа учир эрүүл хооллоход нь энэ таваг туслах юм” гэж  зохион бүтээгчид нь өгүүлжээ. 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5548

2016-01-21 4956

2016-05-30 4112

2016-03-14 3889

2016-01-22 3742

2016-02-29 3215

2016-03-21 3097

2016-01-22 3079

2016-01-27 2861

2016-08-04 2725

2016-02-23 2567

2016-01-25 2556

2016-04-27 2476

2016-08-19 2442

2016-03-02 2278

2016-08-26 2243

2016-06-07 2172

2016-08-18 2091

2016-08-04 2025

2016-08-24 2015