Бохьны талаарх худал мэдээллүүд

Бохийг анх 1848 онд Америкийн иргэн Джон Кертине өөрийн дүүгийн хамт үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд 19-р зууны сүүлээр бидний мэдэх бохь маань "Шүдийг гэмтэхээс хамгаална "уриатайгаар гарч эхэлжээ. Үүнээс хойш үлээдэг, гаатай, чихэртэйй, жимстэй, төрөл бүрийн бохь үйлдвэрлэх болж бохьны томоохон үйлдвэрүүд ч хаалгаа нээж эхэлсэн юм. 

Мөн бохьны худалдааг нэмэгдүүлэх зорилготойгоор зар сурталчилгаанд нэг ширхэгээр биш 2 ширхэгээр зажилж эхэлсэн байна. 

1.Цоорлоос урьдчилан сэргийлнэ.
Бохь нь амны хөндийн хүчил,шүлтийн тэнцвэрийг бий болгох,шүдийг цэвэрлэх үйлдлээрээ шүдийг цоорлоос хамгаална хэмээн рекламддаг.Бодит байдал дээр бол аманд ямар хоол хүнс орсоноос хамаарч хүний бие организм нь өөрөө шүлсний тусламжтайгаар орчинг өөрчилдөг байна.Бохь нь зажилж эхэлсэнээс эхний 2-3 мин шүлсний ялгаруултыг л нэмэгдүүлдэг байна.Бохь зөвхөн шүдний зажлах гадарга дээр үлдсэн үлдэгдэл болон өнгөрийг цэвэрлэх ба шүд хоорондын завсар,буйлан дээрх чулуу ,өнгөрийг цэвэрлэж чадахгүй.Бохь шүдний оо, сойзыг орлож чадахгүйг анхаарна уу.

2.Шүдийг цагааруулна.
Бохьний найрлаганд ямарч шүдийг цайруулах үйлчилгээтэй бодис ордоггүй учраас шүдийг танан цагаан болгоно гэдэг нь реклам төдий юм шүү.

3.Буйлыг бат бөх болгодог.
Зажлах үйлдэл нь шүдэнд ачаалал өгч буйлны цусны эргэлтийг сайжруулснаар буйлыг эрүүл байлгах үндэс болдог.Гэвч бохийг бид жигд бүх шүдийг хамруулж зажилж чаддаггүй.Ихэвчлэн 3-4 шүдийг хамарсан,нэг талаараа зажладаг бөгөөд энэ нь нэг талд,цөөн шүдэнд хэт их ачаалал өгсөнөөр буйлны үрэвсэлд хүргэх,шүдний пааланг элэгдүүлэх,нэг талын булчин хэт чангарч томрох зэрэг хүндрэлд хүргэдэг.

4.Бохинд сахар байдаггүй.
Үнэн.Сахар нь шүдийг цооруулдаг сүүний хүчил ялгаруулдаг бактериудын өсөлтийн орчинг бий болдог.Бохьны найрлаганд ксилитол,сорбитол гэсэн сахар орлуулагч байдаг боловч шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхгүй.

5.Цэвэр сэнгэнэсэн амьсгал 
Бохьны найрлагад үнэхээр амт оруулагч,үнэр дарагч бодис ордог.Зажилж эхэлснээс сэнгэнэсэн мэдрэмж төрүүлэх боловч энэ нь зөвхөн хэсэг зуурынх болно. Шүдний цоорол,буйлны үрэвсэл,амны хөндийн эрүүл ахуй муу,ходоодны замын үрэвсэлт өвчнөөс болж гарч байгаа эвгүй үнэрийг дарж чадахгүй.

Америкийн эрдэмтэн, доктор Скотт Грэйвис саяхан нэгэн судалгаа явуулж, үр дүнг нь “Activist Post” сэтгүүлд нийтэлжээ.

Тэрбээр 40-өөд насны 30 эмэгтэйд “Биедээ бохь авч явдаг уу” гэсэн асуулт тавьсан байна. Санал асуулгад оролцогсдын 27 нь цүнхнээсээ бохь гаргаж ирсэн бол зарим нь аль брэндийн бохинд дуртайгаа хүртэл ярьжээ.

Энэ асуулга бүх эмэгтэйн сонирхлыг илэрхийлж чадахгүй ч оролцогсдын 90 хувь нь өдөр бүр бохь зажилдаг, олонх нь нэгээс дээш ширхгийг хэрэглэдэг болохыг баталж буй юм.

Өдөр бүр шахуу хэрэглэгддэг энэ бүтээгдэх-үүн химийн ямар бодисоос бүрддэг, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь сонирхолтой санагдах байх.

Ер нь хүмүүс бохины савлагаан дээрх найрлагын жагсаалтыг хардаг болов уу. Хэрвээ хардаг бол эдгээр бодис ямар нөлөөтэй болохыг сайн мэдэх үү. Ганц боодол бохь хайрцаг тамхинаас дутахааргүй хор нөлөөтэй бол яах вэ.

Яагаад гэвэл бохь нь хүний биед аюулт өвчин үүсгэгч хамгийн хортой бодисуудын нэгдэл аж. Хамгийн нэртэй брэнд бохины найрлаганд ч сор­битол, ксилитол, ман­нитол, мальтитол, бохины үндэс, глицерол, байгалийн болон хиймэл амт оруулагч, аспартам-ацесульфам, будагч бодис, техникийн ионол, алимны болон нимбэгний хүчил агуулагддаг байна.



Бохины ¹1 найрлага нь бохины үндэс юм. Хэн нэгэн тан руу дөхөж ирээд “Автомашины дугуй, эсвэл хуванцар зажлахыг хүсч байна уу” хэмээн асуувал та маш ихээр уурлаад, тэр хүнийг мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөнө дөө. Тэгвэл бохины үндэс нь уян зөөлөн болгогч полимер, зууранги болгогч бодис, давирхай зэргээс бүрддэг аж. Заримдаа үүн дээр поливинилацетат буюу “модны дархны цавуу” гэгддэг бодис ч ордог.

Мөн нефть боловсруу-лахад ялгарч гарсан парафин хэмээн бодис агуулагддаг байна. Тэгэхээр хуванцар, нефть, резин зажилснаас огт дутахааргүй байгаа биз. Таныг бохь зажлах үед эдгээр бодис ямар ч хүндрэлгүйгээр бие махбодод орно.

Бохины ¹2 найрлага бол аспартам гэх бодис юм. Энэ бодисын эргэн тойронд шуугиан байнга дэгддэг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл хүний бие махбодод хамгийн хортой энэ бодисыг худалдааны зорилгоор ашиглахын тулд авлига, хээл хахууль өгдөг хүмүүсийн тоо хэдэн мянгаар тоологдоно.

Эрүүл мэндийн салбарынхан энэ бодисыг Альцгеймерийн өвчин, тархины элдэв өвчинтэй холбож үздэг. Түүнчлэн уг бодис нь чихрийн шижин, судас хатуурах, багтраа, таргалалт зэрэг олон өвчний шалтгаан болдог. Аспартам нь хүчиллэг ихтэй болохоор таргалуулна. Гэвч өдгөө үүнийг дэглэмийн хүнсэнд байнга хийдэг байна. Түүнчлэн энэхүү хорт бодис мэдрэлийн эсийг гэмтээж, алсдаа үхэлд хүргэдэг аж. 

Тэгвэл бохины ¹3 найр­лага бол гид­ро­ген­жүүл­сэн кокосын тос, цардуул юм. Гидрогенжих гэдэг нь хоёрт нүүрс усанд устөрөгчийг нэмэх химийн урвалыг хэлдэг. Энэ нь тосыг хуванцартай адил болгон, бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зориулалттай. Уг урвалын үр дүнд эрүүл мэндэд хортой ханасан өөх тос бий болдог.

Бохины ¹4 найрлага бол будагч титаны диоксид. Энэ нь нарнаас хамгаалах тос, эрүүл мэндийн бусад бүтээгдэхүүнд хэрэглэдэг нано хэсэг юм.

Мөн сорбитол, ксилитол, маннитол, мальтитол зэрэг нь ¹5 найрлаганд орно. Саахраас гаргаж авсан эдгээр спирт нь саахар агуулаагүй гэж үзэхээр болтол химийн хувьд өөрчлөгджээ. Энэ нь эрүүл мэндэд огт ашиггүй. Зарим эрдэмтний судалгаагаар энэ нь саахраас ч дор хор нөлөөтэй, жин нэмэгдүүлэх аюултай гэнэ. Үүнээс гадна эдгээр бодис нь гэдэс өвтгөж, гүйлгэдэг юм байна.

Бохинд ямар ч сайн тал байхгүй. Химийн бодисоор бүтээгдсэн энэ хүнс нь шүдэнд ч сайн биш аж. Тиймээс зар сурталчилгаанд бүү итгэ. Мөн амны үнэрээ дарахын тулд эрүүл мэндээрээ битгий тоглоорой. Магадгүй, ирээдүйд бохь нь тамхинаас дутахгүй хортой гэдгийг эрдэмтэд илрүүлэх буй заа.

Тэгвэл бохийг хэрэглэх хэрэгцээ байна уу?
Та аян замд яваа,шүдээ угаах боломжгүй,онгоц, машинд дотор муухайрах,чих шуугих үед бохийг 10-15 мин илүүгүй хугацаанд зажлаарай.

Эх сурвалж: Sayan dental clinic 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5425

2016-01-21 4788

2016-03-14 3677

2016-05-30 3661

2016-01-22 3614

2016-02-29 3078

2016-03-21 2988

2016-01-22 2944

2016-01-27 2757

2016-02-23 2492

2016-01-25 2477

2016-08-04 2453

2016-04-27 2395

2016-08-19 2385

2016-03-02 2174

2016-08-26 2100

2016-06-07 2077

2016-08-18 1990

2016-01-22 1924

2016-08-04 1915