Гар утсандаа донтсон хүний шинж

ТА ӨДӨРТ 7 ЦАГААС ДЭЭШ СМАРТ УТАС ТАСРАЛТГҮЙ АШИГЛАДАГ БОЛ ДОНТОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Саяхан Солонгосын засгийн газрын судалгаагаар сурагчдын тавны нэг нь ухаалаг утасны хэрэглээнд донтсон буюу өдөрт 7 болон түүнээс их цагийн хугацаанд утастай ноцолдож өнгөрөдөг байна. Энэ нь үндэсний хэмжээнд аюулын харанга цохиж, засгийн газрын санхүүжилтаар гар утсанд донтогч өсвөр үеийхэнд зориулсан зөвөлгөө өгөх, сэтгэл зүйн эмчилгээ хийх төвүүдийг байгуулах болсон байна.  

Солонгос улсын хувьд гар утас хүн амд нэвтэрсэн тоо бараг 100% буюу нэг хүнд зарим тохиолдолд 2 гар утас байдаг ба үүний 2/3 нь ухаалаг гар утас юм. АНУ-ийн энэ үзүүлэлт 50.4% байдаг нь Солонгос улс ямар түвшинд энэ тал дээр түрүүлж алхаж буйг илтгэнэ.

Гар утсандаа донтсон хүний шинж:

Донтолт өвчинд өртсөн хүүхдүүдийн хувьд гар утаснаас салсан нөхцөлд нойргүйтэх, уцаартай болох болон депрессийн шинж хандлага илэрдэг ба хичээл сургуульдаа хандах хандлага нь доройтдог байна.

Сошиал медиа, майл, твиттер ашиглагчдын хувьд Азид heads down tribes буюу толгой үргэлж доош чиглэсэн хүн амын бүлэг үүсгэхэд хүргэсэн нь Тайваны их сургуулийн судалгаагаар батлагдсан ба энэ төрлийн бүлгийн хүүхдүүдийн хүн хоорондын харилцаа суларч, биеийн хөдөлгөөн дохио зангаар харилцан ойлголцох чадвар буурдаг байна. Илүүтэй текст мессэжээр бие биенээ сайн ойлголцдог нь судалгаагаар батлагджээ.

Нэг талдаа мэдээлэл дамжуулах хүлээн авах хамгийн хурдан хэрэгслийн нэг нь ухаалаг гар утас ч нөгөө талдаа түүний сөрөг үр дагавараас сэргийлэх бодит шаардлага үүссэн байна.

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5523

2016-01-21 4937

2016-05-30 4025

2016-03-14 3847

2016-01-22 3726

2016-02-29 3162

2016-03-21 3087

2016-01-22 3054

2016-01-27 2846

2016-08-04 2691

2016-02-23 2548

2016-01-25 2541

2016-04-27 2463

2016-08-19 2431

2016-03-02 2258

2016-08-26 2215

2016-06-07 2156

2016-08-18 2076

2016-08-04 2009

2016-08-24 2000