Гарийн доорх материалаар цайруулах маск хийх шалгарсан 6 арга

Зуны улиралд борлосон арьсаа гарийн доорх материал ашиглан хурдан цайруулах аргыг хүргэе.

1. Тараг бол хамгийн сайн цайруулагч. Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дусал нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхээд 30 минут байлгана. Үүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Энэ аргыг хуурай арьстай хүнд хийх нь илүү vр дvнтэй бөгөөд 16-18 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ үеэр үр дүнгээ илүү өгөх болно.

2. Эмчилгээний эмульс.

Энэ аргыг хvмvvс тэр бүр мэддэгүй. Гэсэн ч эмульс нь ямар ч арьсанд тохирох бөгөөд нүүрэн дээр гарсан элдэв зvйлсийг хатаах үйлчилгээтэй байдаг. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон цайруулах үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.  

3. Гэрийн нөхцөлд цайруулах маск 

1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихэр /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усыг жигд болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ. Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

4. Эрдэнэ шишийн гурил, сүүтэй цэвэрлэгч

Сүүн дэх хүчил нь борлосон арьсыг гайхалтай цайруулдаг. Бага зэргийн эрдэнэ шишийн гурилыг сүүтэй хольж зуурмаг болгоод массажлан нүүрэндээ түрх. Хэрвээ хэтэрхий хуурай санагдвал сарнайн ус хийж болно. 5-10 минутын дараа усаар угаана. Царай чинь гэрэлтээд л ирнэ.

5. Бүх төрлийн арьсанд тохиромжтой зөгийн бал, нимбэгний маск.

100г шингэн зөгийн балыг 1 ширхэг дунд зэргийн нимбэгтэй холино. Энэ холимогоороо нүүрээ угаахаасаа 10-15 минутын өмнө өдөр болгон нүүрээ арчина. Хэрэв хөргөгчинд хадгалах юм бол удаан хадгалж болно. Тос ихтэй тосон дээр 10г нимбэгний шүүс 4:1 хэмжээгээр нэмнэ. Сайтар хутгаад нимбэгний крем бэлэн боллоо. Энэ крем нь сэвх болон наранд түлэгдсэн үед маш сайн.

6. Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно. Үр дүнг нь үзэхийн тулд 5-10 хоног энэхүү аргыг өдөр тутам хэрэглэхийг зөвлөж байна

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5487

2016-01-21 4876

2016-05-30 3848

2016-03-14 3781

2016-01-22 3686

2016-02-29 3133

2016-03-21 3052

2016-01-22 3009

2016-01-27 2813

2016-08-04 2592

2016-02-23 2528

2016-01-25 2517

2016-04-27 2436

2016-08-19 2412

2016-03-02 2227

2016-08-26 2167

2016-06-07 2129

2016-08-18 2045

2016-08-04 1976

2016-08-24 1970