Дэрээ хэрхэн сонгох вэ?

Эрүүл байхын нэгэн үндэс бол бат бөх нойрсох байдаг. Та эрүүл амьдралын хэмнэлтэй хэрнээ бие тань зовиурлаад байна уу. 

Хүн унтах үед нуруу сээрний яс муруйхгүй тэгш байх нь хамгийн зөв байрлал болдог. Ингэснээр хүн элдэв зүүд зүүдлэхгүй, чилэхгүй сайн амардаг байна. 

Үүний тулд дэр чухал үүрэгтэй байдаг. Шинэ дэр авахдаа шалгаж үзэх хамгийн энгийн арга бол дэрийг хуйлж тавьж үзэх. Дэр хурдан тэнийж, анхны байдалдаа орох тусам сайн чанарых байдаг. Дэрний даавуу нь дунд зэргийн нягттай байх нь сайн. Хэтэрхий нягт даавуутай дэрэнд агаар нэвтрэхгүй хөлөрч халууцна. Дэрийг долоо хоногт нэг удаа тагтан дээр гаргаж агаарт тавих хэрэгтэй. Өдөн дэрийг жилд хоёр удаа наранд хэдэн цагийн турш байлгаарай.


- Дэр аль болох зөөлөн харимхай байх хэрэгтэй. Түнтийлгэж чихсэн хатуу дэрэн дээр хүн сайн амарч чаддаггүй. 
- Дэр зөвхөн толгой дор биш хүзүүн доороос ивж байвал зохино. 
- Дөрвөлжин, гонзгой хэлбэрийн дэрнүүд хүнийг сайн амраадаг. 
- Дэргүй унтаж огт болохгүй.
- Ямар нэг харшилтай, тарганы улмаас их халууцдаг бол синтетик дэр хэрэглэвэл зохино. Ойр ойрхон угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Харин натураль дэрийг жилд хоёр удаа цэвэрлэж болно.

Орчин үед дэрийг дүүргэх зүйл олон байдаг болжээ. Хамгийн сонгодог нь өд эсвэл сөд юм. Ийм дүүргэгч нь дулаанаа хадгалж чийг даах чадвартай байдаг. 

Хямдхан дүүргэгч бол хөвөн. Энэ нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээр онцлогтой төдийгүй их эвтэйхэн байдаг. Гэвч өрөө тасалгааны чийгшилт хэт өндөр байх юм бол ийм төрлийн дүүргэгч аажмаар хэрэггүй болж эхлэнэ.   

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн сонгох дуртай бол хонины ноос хамгийн тохиромжтой юм. Ийм дэр эвтэйхэн төдийгүй эмчилгээний зориулалттай бөгөөд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай байдгаар онцлогтой. 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5426

2016-01-21 4788

2016-03-14 3677

2016-05-30 3661

2016-01-22 3614

2016-02-29 3079

2016-03-21 2989

2016-01-22 2944

2016-01-27 2758

2016-02-23 2492

2016-01-25 2478

2016-08-04 2454

2016-04-27 2396

2016-08-19 2386

2016-03-02 2174

2016-08-26 2101

2016-06-07 2077

2016-08-18 1991

2016-01-22 1925

2016-08-04 1916