Та нарны харшилтай юм биш биз?

Нарны харшил нь нарны хэт ягаан, хортой туяаны нөлөөлөл арьсны эсүүдийн хамгаалах чадвараас давж гарснаас болж үүсдэг бөгөөд нүүрний төвгөр хэсэг буюу хацар, хамрын арьс, гар мөр шуу, хүзүүний хэсгээр улайж гөвдрүүт тууралт гарах байдлаар эхэлж ажиглагддаг.

Хүндэрсэн тохиолдолд цэврүүнцэр тууралт гараад, хагарч эдгэхээрээ соривжилт үүсэх хандлагатай байдаг учир хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авах шаардлагатайг эмч сануулж байна.

Сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэрт байдал алдагдсан, озоны давхрага цоорсноос үүдэн нарны хортой туяа ихэссэн учир ийм төрлийн харшилтай хүмүүс ихсэж байна.

Эхэн шатандаа хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Гэхдээ загатнасан болгон нарны харшил биш. Наранд удаан явсан, эсвэл байнгын нарны дор ажилладаг хүмүүс ихэвчлэн энэ төрлийн харшил тусдаг. Тиймээс эмчид үзүүлж юуны харшил байгааг мэдэх нь чухал. Нарны харшилтай бол нарнаас хамгаалах сүүдрэвчтэй малгай байнга өмсч байх хэрэгтэй. Нарнаас хамгаалах тос түрхэж, хоол ундандаа сармис, халуун ногоотой, хоол амтлагчтай, даршилсан зэрэг биеийн мэдрэг чанарыг нэмэгдүүлсэн хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. Тэгвэл харшил багасна.

Мөн хоёр цаг тутамд нарнаас хамгаалах тос түрхэж, пудрээ сэргээж байх ёстой. Нарны харшил хүний биед зовиуртай, эмчлэхэд нэлээд төвөгтэй өвчин. Тиймээс цаг алдалгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5425

2016-01-21 4788

2016-03-14 3677

2016-05-30 3661

2016-01-22 3614

2016-02-29 3078

2016-03-21 2989

2016-01-22 2944

2016-01-27 2757

2016-02-23 2492

2016-01-25 2477

2016-08-04 2453

2016-04-27 2396

2016-08-19 2386

2016-03-02 2174

2016-08-26 2101

2016-06-07 2077

2016-08-18 1990

2016-01-22 1925

2016-08-04 1916