Ухаалаг утасны томоохон асуудлуудын нэг нь гаднах шил хагарч гэмтэх, сэвтэх явдал байдаг. Селфи хийх гэж байгаад утсаа унагаах тохиолдол ч олон гардаг.
Тэгвэл АНУ-ын шил үйлдвэрлэгч "Корнинг" компани шилний "Горилла" загварын дараагийн хувилбарыг танилцуулсан бөгөөд уг шилийг 1.6 метрийн өндрөөс унагаахад хагарахгүй байх магадлал 80 хувьтай байх гэнэ.
Шинэ шилийг барзгар гадаргуу дээр лабораторийн нөхцөлд 20 гаруй удаа унагасан боловч хагараагүй байна. Ийнхүү унагаахад зураас гарах болон бусад гэмтлүүд нь одоогийн зах зээл дээр байгаа шилнүүдтэй харьцуулахад хоёр дахин бага байсныг "Корнинг" компани онцолжээ.
Гар утас үйлдвэрлэгчид шинэ загварын шил ашиглан хийсэн бүтээгдэхүүнүүдээ ойрын саруудад танилцуулах юм. Харин "Корнинг" компани ухаалаг утасны загварыг өөрчлөх боломжгүй учраас зарим төрлийн утас нь загвар болон үйлдвэрлэлээс шалтгаалан хэврэг болж магадгүй гэж анхааруулжээ.
“Samsung” болон “Apple” зэрэг ухаалаг утаснуудын 70 гаруй хувьд "Корнинг"-ийн үйлдвэрлэсэн шилийг ашигладаг ажээ.
Эх сурвалж: МоЦаМэ агентлаг Х.Сарнай
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.