Гэрт тэжээхэд хамгийн тохиромжтой нохой

1. Лабрадор 

АНУ-д хамгийн өргөн тэжээдэг гэр бүлийн нохой. Тэд бол гэр бүл, нөхөрлөлийн үнэнч бэлэг тэмдэг. 

2. Бостон Терьер 

Тэр хэнтэй ч уулзсан үргэлж нөхөрсөг байдаг. Ялангуяа жижиг орон сууцанд тэжээхэд их тохирсон нохой. 

3. Спанел

Тэд барагтай л бол уурлаж бухимддаггүй. Анхлан тэжээхэд хамгийн тохиромжтой нохой. 

4. Бульдог 

Олон нийтийн санал асуулгаар анхлан тэжээхэд хамгийн тохиромжтой нохойгоор шалгарсан. Тэд ууртай харагддаг ч хамгийн эелдэг нохой гэнэ. 

5. Голден ретривер

Энэ хорвоо дээр танийг хамгийн ихээр хайрлаж чадах нохой. Тэд хөгжилтэй амьдралын идэвхтэй хэв маягтай. Бас бусдын хайрыг маш их татдаг. 

Нохой тэжээж байгаа хүмүүст тулгардаг том асуудлуудын нэг бол нохойн үс унах, усанд оруулах зэрэг асуудлуудыг яаж шийдэх вэ? 

    Хүмүүсийн нохой тэжээхэд хамгийн түрүүнд тулгардаг асуудал нь яах аргагүй үсний асуудал байгаа юм. Үс нь эзний арчилгаанаас ихээхэн шалтгаалдаг. 100 хувийн үстэй амьтнаас бол үс угаасаа яах ч аргагүй унаж байдаг. Тэрийг эзэн хэр арчилснаас үс нь гэрт тархахгүй байх нь шалтгаална. Жишээ нь бөөгнөрсөн үсийг задлах зориулалттай сам гэж байдаг. Нохой маань унтаж байхдаа үс нь хөндийрдөг амьтан болохоор өдөр үс хөндийрнө гэж байдаггүй, унтаад өглөө босоход нь эзэн нь хөтлөж гараад зориулалтын самаар хөндийрсөн үсийг нь авчих юм бол өдөржингөө ямар ч үс унах асуудалгүй байдаг. Нохой маань их эмзэг амьтан. Тиймээс усанд оруулахдаа орой хаалгаа байнга онгойлгоод байхааргүй болсон дулаан үед халуун бүлээн усанд зориулалтын шампуниар угааж, нүд болон чихэнд ус оруулалгүй болгоомжтой усанд оруулах хэрэгтэй байдаг. Дараа нь ус сайн авдаг алчуураар хуурай болтол нь арчих хэрэгтэй байдаг. Гэхдээ нохойнд арчих нь хангалтгүй байдаг учир нь арчхад наад талын үс нь л хатдаг тиймээс сэнсдэх хэрэгтэй. Нохойнд зориулсан тусгай сэнс гэж байдаг. Энэ сэнс нь хүний үсний сэнсийг бодвол арай хүчтэй, температурын хувьд бол өөр байдаг. Хүмүүс нохойгоо угаачаад алчуураар арчаад орхичихоор үсний уг болон арьс арчигддаггүй. Сэнсдэхээр үсний уг хатдаг учраас хатгаа авах аюул багатай. Энэ мэтчилэн одоо бол нохой тэжээхэд их гоё болчихсон. Урьд нь бол зориулалтын бүтээгдэхүүн гэж байдаггүй байсан бол одоо үүлдэр үүлдрээрээ өөрт нь тохирсон бүтээгдэхүүнүүд байдаг болчихсон. Нохойны зориулалтын шампуни нь тухайн нохойныхоо үүлдрийн онцлогт тааруулсан гоёлын нохойны, үсгүй нохойны, урт үстэй нохойны гэх мэтийн шампуниуд байдаг. Хүмүүс шампуний зориулалтыг бол сайн мэддэггүй. Манай нохойн үс их унаад байна, үсний өнгөө алдаад байна гэдэг зориулалтын шампуньд бол үс уналтыг зогсоох, үсний өнгийг сэргээх гэх мэтийн бүх төрлийн бодисууд байдаг. Мөн вирус дарагчтай, алоетой гэх мэтийн болон тухайн үүлдэрийн нохойныхоо онцлогт зориулсан шампуниуд байдаг. Хүмүүс нохой тэжээхэд хамгийн гол бэрхшээл нь ерөөсөө үс байдаг. Нохойны үс уналт бол эзний арчилгаанаас л их шалтгаалдаг. Витамин, угааж буй бодис, гэрийн температур, идэж байгаа хоол хүнс гэх мэт маш олон зүйлээс шалтгаалдаг.

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5426

2016-01-21 4788

2016-03-14 3677

2016-05-30 3661

2016-01-22 3614

2016-02-29 3079

2016-03-21 2989

2016-01-22 2944

2016-01-27 2758

2016-02-23 2492

2016-01-25 2478

2016-08-04 2454

2016-04-27 2396

2016-08-19 2386

2016-03-02 2174

2016-08-26 2101

2016-06-07 2077

2016-08-18 1990

2016-01-22 1925

2016-08-04 1916