Шил зүүхгүйгээр 3D кино үзэх боломжтой боллоо

Тун удахгүй киноны хорхойтнууд маань кино театрт шил зүүлгүйгээр  кино үзэх боломжтой боллоо. Энэхүү ажил одоогоор туршилтын түвшинд явж байгаач амжилттай болно гэдгийг зохион бүтээгчдийн зүгээс хэлж байгаа юм. 

Тэгвэл 3 хэмжээст эффектийг хэрхэн шилгүй харах вэ?

Онцгой дэлгэцийн тусламжтай кино дүрсийг олон талаас харахад хүн  бүрт эффектээ алдалгүй хүрэх шинэ аргыг ашиглах гэнэ. Гэхдээ энэ нь театрт тоглолт үзэхтэй адил дээд давхар болон хажуугын хэсгээс харагдах боломжгүй бөгөөд тодорхой нэг цэгийг сонгон харааны өнцөгт тохируулах зарчмаар ажиллах гэнэ. 

Үүнийгээ одоогоор Cinema 3D гэж нэрлэж байгаа бөгөөд энгийн кино театрын дэлгэцний оронд тавих бодолгүй байгаа гэнэ. Харин тодорхой хэдэн зурагтанд байршуулах саналтай байгаа гэжээ. 

Судлаачид үүний талаар хэлэхдээ "Энэ технологи амьдралд хэрэгжвэл маш олон давуу талтай ч ашиглагдах телевизийн дүрс гаргах нягтаршил маш өндөр байхыг шаардах учир боломжгүй" гэжээ. 

Өмнө нь ийм төрлийн хэд хэдэн арга гарсан ч бид толин тусгалыг ашиглан үзэгчид саадгүйгээр хүргэж чадна гэдгээ илэрхийлсэн байна.

Шинэ технологийн удирдагч Пиотр Дидик, Макс Планкнар нь Германы Саарландын их сургуульд Мэдээлэл зүйн чиглэлийн судлаач нар бөгөөд LiveScience сайтад өгсөн ярилцлагатаа "Гэрлийн хугарлын нарийн загварчлалын тусламжтай бид сайн чанарын 3D контент гаргах боломжтой." гэдгээ хэлжээ.

Үнэндээ тэд кино театр дахь бүх хүмүүст биш тодорхой өнцөгт хэдхэн суудалд гайхамшигт мэдрэмжийг яагаад авч болохгүй гэж хэмээн хэлсэн байна. 

Судлаачид өөрсдийн бүтээлээ туршихаар Германд нэгэн жижиг театр нээсэн бөгөөд 200 Пикселийн нягтаршилтай дүрсийг туршилтаар гаргаж байгаа гэнэ. 

Тэд энэ төслийнхөө дэлгэрэнгүйг 7 сарын 26 нд АНУ-ын Калифорни мужид болсон компьютер, графикийн уулзалтын үеэр танилцуулж олонд цацаад байгаа билээ. 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5524

2016-01-21 4937

2016-05-30 4025

2016-03-14 3847

2016-01-22 3726

2016-02-29 3163

2016-03-21 3088

2016-01-22 3054

2016-01-27 2847

2016-08-04 2692

2016-02-23 2548

2016-01-25 2542

2016-04-27 2464

2016-08-19 2431

2016-03-02 2258

2016-08-26 2216

2016-06-07 2156

2016-08-18 2076

2016-08-04 2010

2016-08-24 2000