Ерөнхий сайд: "Кувейт улсын тусламжаар Түлэнхийн төв барьна"

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Кувейт Улсын Ерөнхий сайдын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын  Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонд нь баяр хүргэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх салбаруудад Кувейтийн хөгжлийн сан чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид хөрөнгө оруулалтаа нэмэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр 2006 онд гаргасан. Энэ буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах  саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Кувейтийн тал Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлж, ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан тус улсын Засгийн газарт уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5425

2016-01-21 4788

2016-03-14 3676

2016-05-30 3661

2016-01-22 3613

2016-02-29 3078

2016-03-21 2988

2016-01-22 2943

2016-01-27 2757

2016-02-23 2491

2016-01-25 2477

2016-08-04 2453

2016-04-27 2395

2016-08-19 2385

2016-03-02 2174

2016-08-26 2100

2016-06-07 2077

2016-08-18 1990

2016-01-22 1924

2016-08-04 1915