8 сарын 22-25нд Австрали эмч нар Түлэнхийн тасагт ажиллана

Австрали Улсын "Интер пласт" олон улсын байгууллага Монгол улсын Түлэнхийн тасагтай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд 2016 оны 8 сарын 22-оос 25-ний хооронд Австрали улсын түлэнхий, пластик мэс заслын нарийн мэргэжлийн баг түлэгдсэн болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийхээр төлөвлөөд байна. 

Австралийн эмч нар хүнд түлэгдэлтэй15 өвчтөнг сонгон үзэж, үүнээсээ  мэс засалд яаралтай орох шаардлагатай хүмүүсийг сонгох юм байна. 

Зөвхөн мэс засалд орох хүн сонгох үзлэг учир хөдөө орон нутгаас ирэхдээ онц хүнд биш л бол аймгийн нэгдсэн эмнэлэгтээ үзүүлэхийг Түлэнхийн тасгаас санууллаа. 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5426

2016-01-21 4788

2016-03-14 3677

2016-05-30 3661

2016-01-22 3614

2016-02-29 3079

2016-03-21 2989

2016-01-22 2944

2016-01-27 2758

2016-02-23 2492

2016-01-25 2478

2016-08-04 2454

2016-04-27 2396

2016-08-19 2386

2016-03-02 2174

2016-08-26 2101

2016-06-07 2077

2016-08-18 1990

2016-01-22 1925

2016-08-04 1916