Жирэмсэн эмэгтэйд хэлж болохгүй үгс

Жирэмсэн болно гэдэг эмэгтэй хүний дотор дахиад нэг зүрх, дахиад нэг тархи, дахиад нэг ходоод бий болно л гэсэн үг. Тиймээс таний найз, хайрт хань, эгч дүүс хэн байсан ч түүнд хэлж болохгүй үгс гэж байна. 

  1. Дахиад л идэж байгаа юм уу? -  Жирэмсэн эхчүүд /ойролцоогоор 6 сар/-ийн хоолны дуршил ихээхэн өсдөг. Тэд цаг цагаар томорч буй хэрэгтэй шим тэжээлийг өгөхийн тулд л идэж байгаа шүү дээ. Жирэмсэн хүнийг өөрсөдтэйгөө битгий харьцуулаарай.
  2. Гэр муухай байна. Цэвэрлэхгүй юм уу? -  Дотроо ингэж бодсон ч яав ч түүнд хэлж болохгүй. Энэ удаад чимээгүй өөрөө цэвэрлэх нь түүнийг халамжилж байгааг илтгэх болно.
  3. Ээ бурхан минь, арьс чинь аймар язарчихаж, үс чинь унаад дууслаа, ямар их жин нэмээ вэ?-Тухайн эмэгтэй жирэмсэн бол хэзээ дээрх үгийг хэлж болохгүй. Яагаад гэвэл тэр энэ үед өөртөө ч анхаарал тавих чадалгүй асар их ачааллыг биедээ авч, хүүхдээ өсгөн бойжуулах гэж ядарч, нойргүйдэж, стресстэж байгаа. Ийм үед таны дээрх тайлбар түүнд сэтгэлийн зовлон өгөхөөс цаашгүй. 

  4. Хурдан алх л даа. -  Гэдсэндээ хүүхэд тээж байгаа хүн хурдан хурдан алхахад хэцүү шүү дээ. Санаандгүй ингээд ам алдсан бол хариу үйлдэл нь сэтгэлээр унагахаар байсан ч тэсэхээс өөр аргагүй болно.
  5. Иймхэн юман дээр битгий уйл л даа. -  Гормоны өөрчлөлтөөс үүдэн хэт сэтгэл хөдлөмтгий болдог тул жижигхэн зүйл дээр ч гэсэн уйлах болно. тэгхээр аль болох аргадаж тайвшруулж байгаарай.
  6. Чиний захисан нь байхгүй басан болохоор өөрийг авчихлаа. -  Жирэмсэн эмэгтэйд гэнэт яг нэг тодорхой зүйлийг идэх хүсэл төрдөг. танийг ямар нэг зүйлийг аваад ир гэсэн бол та түүнийг олтлоо гэртээ орж болохгүй шүү.
  7. Надад ч гэсэн хэцүү байна. -  Эхнэр нь жирэмсэн үед эрэгтэйд нь ч гэсэн хэцүү, бэрхшээлтэй зүйлүүд тохиолдоно. Гэвч хүүхэд төрүүлэх нь түүнээс хэдэн зүү дахин илүү хэцүү гэдгийг бүү мартаарай.
  8. Чи хүүхэдтэй болоход хэтэрхий залуу, эсвэл хэтэрхий хөгшиднө шүү дээ?-Хүүхэд гаргахад нас биед хүрсэн эмэгтэй хүний нас, биеийн харьцаа, өндөр нам огтхон ч хамаагүй. Эрүүл биетэй эмэгтэй хүн бүр л үрийн зулай үнэрлэж, бяцхан үрийнхээ сүүний үнэрийг дахин дахин үнэрлэхийг хичээдэг шүү дээ. Тухайн бүсгүй хүүхдээ тээхээр, төрүүлэхээр шийдсэн л бол та хэчнээн тайлбар тавиад юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч таны тайлбар түүнийг гомдоож, бухимдуулах болно. 
  9. Хамт эмнэлэг орох хэрэггүй биз дээ. -  Та хамт эмнэлэг орох шаардлагүй байж болно. Гэвч хэн нэгэнтэй хамт явбал жирэмсэн эмэгтэй жоохон ч гэсэн тайвшрах болно. 
  10. Жирэмсэн болвол би лав тэвчиж чадна аа. -  Тийм байж магадгүй. Гэхдээ үүнийг хэлээд хэрэггүй. Яагаад гэвэл жирэмсэн байна гэдэг таны бодсоноос ч хэцүү шүү.

Жирэмсэн үед гормоны өөрчлөлттэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл санааны байдал энгийн үеийнхээс огт өөр болдог учраас хамаагүй харьцаж, их тоглоом хийх нь таны бодсноос өөрөөр нөлөөлж магадгүй юм. Бусад хүнд зүгээр л сонсогдох ганц үг тань бие давхар бүсгүйд насан туршид нь сэтгэлийн толбо үлдээж мэдэх юм. Тиймээс жирэмсэн эмэгтэйн дэргэд үгээ цэгнэх ухаанд суралцаарай. 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5487

2016-01-21 4876

2016-05-30 3848

2016-03-14 3781

2016-01-22 3686

2016-02-29 3133

2016-03-21 3052

2016-01-22 3009

2016-01-27 2813

2016-08-04 2592

2016-02-23 2528

2016-01-25 2517

2016-04-27 2435

2016-08-19 2411

2016-03-02 2227

2016-08-26 2166

2016-06-07 2129

2016-08-18 2045

2016-08-04 1976

2016-08-24 1970