Г. Мандахнаран үнэгүй цэцэрлэг ажиллуулдаг

Рио 2016-д Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медалийн төлөө зодоглоод Узбекистаны бөхөд харамсалтай ялагдсан Г.Мандахнаран Төв аймгийн Зуунмод хотод үнэ төлбөргүй цэцэрлэг ажиллуулдаг гэнэ.

Тэрээр нэгэн ярилцлагадаа

Миний хувьд байнга л бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа харахгүй. Эхнэр ажил хийе гэхээр хүүхдүүдийн нас бага цэцэрлэг авахгүй. Бид хоёрын туулсан ийм зовлонтой залуу гэр бүл маш олон байгаа. Тэр хүмүүст тусалъя гээд хоёр давхар байшингаа цэцэрлэг болгож намраас эхлүүлсэн. Үйл ажиллагаа нь одоо л жигдэрч байна. Бага насны хүүхэдтэй ажиллана гэдэгт бас нарийн юм. Хоёр багш, тогооч, цэвэрлэгч, эмч гээд таван хүн цэцэрлэгт ажилладаг.

"Наран мандах" цэцэрлэгт 0-2 насны хүүхдүүд явдаг тул багш ажилчид нь багагүй ачаалалтай ажилладаг ажээ.

Г.Мандахнаран үнэ төлбөргүй хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг

Багш нарын цалинг өөрөө өгдөг байж байгаад эцэг эхчүүдээс жаахан тусламж авдаг юм. Өдрийн хоолны мөнгө гээд 4500 төгрөг авдаг болсон ч ихэнхийг нь өөрөө зохицуулах хэрэг гарна. Аймгийн эмнэлэгт олон жил ажилласан эмч "Чи ийм буянтай зүйл хийж байхад эгч нь чамаас цалин мөнгө авахгүй" гээд долоо хоногт нэг удаа ирж хүүхдүүдийг минь үздэг. Энэ мэт дэм дэмэндээ болж бүтэж л байна. Найз минь цэцэрлэгийг хариуцаад аваад явчихдаг. 

Хүндхэн ялагдлыг хөнгөхөн давах шиг болсон гавьяат тамирчин Г.Мандахнаран зөвхөн спортын гавьяатай залуу биш юм гээч.

Эх сурвалж: Өнөөдөр.mn  

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5465

2016-01-21 4839

2016-05-30 3768

2016-03-14 3733

2016-01-22 3665

2016-02-29 3115

2016-03-21 3029

2016-01-22 2982

2016-01-27 2792

2016-08-04 2524

2016-02-23 2514

2016-01-25 2502

2016-04-27 2420

2016-08-19 2399

2016-03-02 2206

2016-08-26 2137

2016-06-07 2107

2016-08-18 2026

2016-08-04 1953

2016-01-22 1951