Дэлхийн хоолнууд Цуврал 3: Могойн жор

Кобра могойн дарс, шарсан могой, могойн шөл гэдэг хоолнуудыг та харж эсвэл сонсож байснуу. Дэлхийн хоолнууд цувралын энэ дугаарт ихэнх хүмүүс хараад цочиж айдаг могойгоор орон орны хүмүүс ямар хоол хийж иддэгийг уншигчиддаа сонирхуулъя. 

1. Шарсан могой

Тосонд шарсан могой элдэв гаж амтгүй болдог байна. Камбожид аялагчид энэ гайхалтай хоолноос татгалздаггүй гэнэ. 

2. Могойн махны шөл

Хятадын Кантон хотдоо хамгийн алдартай хоол. Анагаах ухааны асар их түххтэй энэ улсынхан шөлөө үе мөч, хумхаа болон биенд хурсан муу ёрыг зайлуулахад тустай гэж үздэг байна. Энэ шөлийг ихэвчлэн өвлийн улиралд хийж иддэг бөгөөд хүйтнээс улбаатай өвчинд сайн гэж үздэг байна. 

3. Кобра могойн дарс

Хортой могойг амьдаар нь том шилэн саванд хийж дардаг байна. Спиртний этанолд могойн хор идэвхигүй болдог байна. Ийм архийг та Вьетнам, Хятад болон Азийн орнуудаас олж болно. Ихэвчлэн шууд хийх эсвэл голоор нь хэрчиж могойн цусыг шууд архинд уусган бэлддэг байна. Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн бөгөөд ардын эмчилгээндээ үс унах, чалх сайжруулдаг гэж үздэг ажээ. 

Могойг дарсанд хийж байгаа бичлэгийг нэгэн залуу интернетэд тавьж маш олон хандалт авсан байна. 

 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5426

2016-01-21 4788

2016-03-14 3677

2016-05-30 3661

2016-01-22 3614

2016-02-29 3079

2016-03-21 2989

2016-01-22 2944

2016-01-27 2758

2016-02-23 2492

2016-01-25 2478

2016-08-04 2454

2016-04-27 2396

2016-08-19 2386

2016-03-02 2175

2016-08-26 2101

2016-06-07 2078

2016-08-18 1991

2016-01-22 1925

2016-08-04 1916