Шатаагдаагүй 3500 калори 420 гр жин нэмэгдүүлдэг

Калори гэдэг бол нэг ёсондоо хүний биеийн түлш юм. Насанд хүрсэн хүний нэг өдөрт авах ёстой хамгийн бага калорийн хэмжээ 1400 байх ёстой. Дунджаар эмэгтэй хүнийх 2000, эрэгтэй хүнийх 2400 байна.

Турахаар оролдож байгаа хүмүүст хамгийн зөв хооллолт нь калори багагтай, уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Уураг нь цатгалан мэдрэмжийг удаан барьдаг. Тиймээс хар мах, өндөг, загас, бяслаг, давсгүй үр, самар зэргийг турах гэж байгаа хүмүүст зөвлөдөг.

Зарим хүнсний бүтээгдэхүүний калорийн хэмжээ /100 гр бүтээгдэхүүнд/
-Тослог багатай сүү (2%)- /калорийн хэмжээ-122/
-Йогурт- 137 ккал
-Гадил- 200 ккал
-Жүрж- 87 ккал
-Алим- 90 ккал
-Брокколи- 31ккал
- Лууван- 5 ккал
-Улаан лооль- 27 ккал
- Сонгино- 64 ккал
- Бүхэл үрийн талх- 69 ккал
- Бор будаа- 229 ккал
- Өөхгүй үхрийн мах- 312 ккал
- Арьснаас нь салгасан тахианы цээж мах- 100 ккал
- Гахайн мах- 200 ккал
- Нимгэн жигнэмэг- 160 ккал
- Компот- 110 ккал

-Чизбургер  200ккал

Ямар үйлдлүүд хэдэн калори шатаадаг вэ?

  • Унтах - 45
  • Телевиз үзэх - 72
  • Зүгээр суух - 81
  • Ном унших - 91
  • Секс хийх - 105
  • Машин жолоодох - 120
  • Шээх - 141
  • Тоос соруулах - 150
  • Хоол хийх - 176
  • Биллиард тоглох - 176
  • Машин засах - 200
  • Боулинг тоглох - 210
  • Хүүхэдтэй тоглох - 216
  • Нарийн бичгийн ажил - 240
  • Хөнгөн цэвэрлэгээ - 246
  • Гольф тоглох - 270
  • Шатаар өгсөх - 300
  • Будаг, шавар шохойн ажил - 317
  • Зүлэг хадах - 324
  • Иогоор хичээллэх - 360
  • Бүжиглэх - 370
  • Тавилга зөөх, цас ухах - 422
  • Унадаг дугуй унах - 441
  • Сагсан бөмбөг тоглох - 450
  • Хөлбөмбөг тоглох - 468
  • Аэробекээр хичээллэх - 480
  • Теннис тоглох - 549
  • Алхаx - 675
  • Усанд сэлэх - 720
  • Цанаар гулгах - 740
  • Дээс тоглох - 750
  • Гүйлтээр хичээллэх (10км/ц ) - 1118

Жингээ тогтмол барих хамгийн энгийн арга бол өдөрт дор хаяж 250 калори шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм. Мөн нэмж хэлэхэд алкохол буюу согтууруулах ундаанд зарим хүнсний зүйлээс ч их калори агуулагддагын дээр өөх шатах явцыг удаашруулдаг сөрөг талтай гэнэ. 


 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5548

2016-01-21 4956

2016-05-30 4112

2016-03-14 3889

2016-01-22 3743

2016-02-29 3215

2016-03-21 3097

2016-01-22 3080

2016-01-27 2861

2016-08-04 2725

2016-02-23 2568

2016-01-25 2556

2016-04-27 2476

2016-08-19 2443

2016-03-02 2278

2016-08-26 2244

2016-06-07 2172

2016-08-18 2091

2016-08-04 2025

2016-08-24 2015