9 сарын 7-нд нээлтээ хийх iPhone 7-ийн талаар

650-850 доллароор үнэлэгдэх шинэ iPhone 7 утасны дэлгэц, камер, чихэвчний оролт зэрэгт томоохон өөрчлөлт орж байгаа талаар олон мэдээлэл цацагдсан. 9 дүгээр сарын 7-нд нээлтээ хийнэ гэсэн таамаг байгаа ч 16-нд нээлтээ хийж ч магадгүй. ямартай ч 18-аас урьдчилсан захиалгаа авах гэнэ.  

Ерөнхий байдал

Ухаалаг холбогч , мөн шинээр "Space Black" өнгө,Plus загварын арын хэсэгт байрлах хөндлөн шугамыг арилгах гэнэ. үүнээс гадна “3D touch”-ийн тусламжтайгаар бүх үйлдэл хийгдэх тул голын товч буюу “home”- товчгүй байна гэсэн таамгийг хөгжүүлэгчид дэвшүүлжээ. Гэвч энэ нь хэрэгжих 50 хувийн л магадлалтай байгаа юм.

Шинээр гарах утаснууд 3.5 мм чихэвчний оролт хасагдаад USB залгуур ордог Lightning холболтоор чихэвчээ холбодог болох гэнэ. 

Дэлгэц

Утасны дэлгэцийг ямар ч гэмтэл, зураас гарахаас сэргийлсэн сапфир гадаргаар хучиж өгөхийн хамт их биеийг нь шингэн металл гэгддэг зэврэлтээс хамгаалсан онцгой хатуулагтай (Fe, Co, Ni) металлын хайлшаар хийснээр сүүлийн загвараасаа илүү бөх бат болж өгөх аж.

Камер

Шинэ ухаалаг утасны үндсэн камер бүр 14 мегапиксел чадалтай байна. Plus загварт арын хос камер байрлах гэнэ.

Санах ой, системийн өөрчлөлт

Санах ой нь дор хаяхад 256 гигабайт болон түүнээс дээр байх болно. Одоогоор хамгийн их багтаамжтай санах ойтой iPhone 128 гигабайт гээд бодоход компьютерийн санах ойноос  дутахааргүй болох ажээ. iPhone7-ийн бас нэгэн гайхалтай чанар нь цэнэгээ удаан барих юм. Өмнөх ухаалаг гар утсуудыг ярианы горимд 5 цаг цэнэгээ барьдаг гэж дундажлан үзвэл iPhone7 тэдгээрээс 2 дахин урт хугацаанд цэнэгээ барих ажээ. 

Нэмэлт хэрэгсэл

 Үүнээс гадна шинэ “iPhone7”-той хамт утасгүй “Beats” брэндийн чихэвч дагалдах мэдээлэл гарсан. Ийм Bluetooth чихэвч нь утаснаас ямар ч утас холбогч байхгүйгээр ажиллах боломжтой

Зарим  эх сурвалжууд Apple шинэ iPhone 7 - гоо гаргахдаа сайжруулсан A10 процессортой , утасгүй цэнэглэдэг болгох , усны хамгаалалттай байлгах талаар дурдаж байгаа юм.

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5465

2016-01-21 4839

2016-05-30 3768

2016-03-14 3733

2016-01-22 3665

2016-02-29 3115

2016-03-21 3029

2016-01-22 2982

2016-01-27 2792

2016-08-04 2524

2016-02-23 2514

2016-01-25 2502

2016-04-27 2420

2016-08-19 2399

2016-03-02 2206

2016-08-26 2137

2016-06-07 2107

2016-08-18 2026

2016-08-04 1953

2016-01-22 1951