Уруулын маск ямар үйлчилгээтэй вэ?

Том бамбагар зөөлөн уруулыг хараад л таны сэтгэл хөдөлдөггүй гэж үү. Тэгвэл уруулаа хэрхэн арчлах талаар та юу мэдэх вэ? Урууланд ер нь арчилгаа шаардлагатай болвуу? 

Бид нүүрний арьс,зовхи зэрэгтээ анхаарал тавьдаг шиг урууланд ч гэсэн чийгшил өгснөөр таныг илүү дур булаам харагдуулах шидтэйн дээр уруулын будагны шингэц сайжирдаг байна. Эмэгтэй хүний энэ хэрэгцээг ухаалгаар олж харж KNC Beauty компани уруулын силикон маск гаргажээ. Бүтээгдхүүндээ ПР мэргэжилтэн аваагүй байтал одууд  маскийг хэрэглэсэн бичлэг тархаснаар маш олон хүнд зэрэг хүрч чадсан гэнэ. 


КNC компаний үндэслэгч Кравли Загварын шоу үзэхээр Токиод очоод анх ийм төрлийн маск хараад өөрөө шинэчлэн үйлдвэрлэхээр шийдсэн байна. Ингээд мэргэжилтнүүдийн тусламжтай Е витамин, усны серум, гилцерин, коллаген, черриний ханд, сарнайн тос зэргээс гаргаж авсан шинэ масктай болжээ. Түүний хэрэглэж үзсэн маск муухай үнэртэйн дээр уруулан дээр тогттохгүй байсан нь түүний дургүйг хүргэсэн учир ийм олон сайхан үнэртнийг хольж силиконоор хийх санаагаа олсон байна. 

Азид ийм төрлийн уруулын маск байсан ч хийгдсэн материал, үйлчилгээ нь силиконон маскыг гүйцэхгүй бас илүү тухгүй байжээ. Энэхүү маскний үйлчилгээ нь уруулыг өдрийн турш бамбагар чийглэг байлгаж, уруул хатах, хуурайших зэрэг асуудлыг байхгүй болгох юм байна. 

 Tony Moly ($2.50),Face Shop ($5.50) үнэтэй маскууд бас бий 

Шинэхэн гарсан силиконон уруулын маск 1 ширхэг нь 5 доллараар зарагддаг 

Сайхан харагдахын тулд урууландаа тариа тариулан бамбайлгах моод ч дэлгэрээд байгаа. Гэхдээ хэдэн сарын дотор буцаад хэвэндээ ордог гэнэ. 

 

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5581

2016-01-21 4992

2016-05-30 4233

2016-03-14 3924

2016-01-22 3775

2016-02-29 3287

2016-03-21 3139

2016-01-22 3110

2016-01-27 2894

2016-08-04 2782

2016-02-23 2592

2016-01-25 2582

2016-04-27 2497

2016-08-19 2467

2016-03-02 2313

2016-08-26 2283

2016-06-07 2199

2016-08-18 2117

2016-08-04 2066

2016-08-24 2053