НӨАТ-ЫН 2%-ИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД БАГТААЖ ОЛГОНО

 -Хоёр хувийн буцаан олголтыг яаж өгөх вэ?

 -НӨАТ-ын хуульд 2017 оны нэгдүгээр улиралд багтааж, иргэдийн мөнгийг өгнө гэсэн заалт бий. Хуулийн дагуу буцаан олголтыг өгнө. Бид ирэх сард иргэдэд хоёр хувийн буцаан олголтыг хэрхэн авах талаар зөвлөгөө зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өгнө.

-НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бус мэдээлэл байна. Энэ талаар? 

-Одоогийн байдлаар хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаагүй. Хууль өөрчлөхөд судалгаа хийж ажлын хэсэг байгуулагдах ёстой. Өнөөдрийн байдлаар хууль өөрчлөхтэй холбогдсон ажлын хэсэг гараагүй байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль 2017 оны эхний улиралдаа хүчин төгөлдөр хэрэгжиж, иргэд буцаан олголтоо авна.

 -Орлогоос давсан зарлага гарна гэдгээс үүдэж иргэдийн идэвх суларсан уу?

 -Идэвх суларч байгаа гол асуудал нь зарим аж ахуйн нэгжүүдээс шалтгаалж байна. Сүлжээ тасарсан,  баримт өгөх боломжгүй гэж баримт хэвлэхгүй байгаа тохиолдлууд гарч байна. Харин иргэдэд хоёр хувийн буцаалтаа авах сонирхол нь хэвээр байна. Орлогоос давсан зарлага гаргах боломжгүйгээр системийг загварчилсан учраас ийм асуудал үүсэхгүй.

 -Баримт өгөхгүй байгаа цэгүүдийг хэрхэн мэдээлэх вэ?

 -Иргэд 1800-1288 гэсэн дугаарын утсанд мэдээлж болно. Мэдээллийн дагуу татварын байгууллага зохих арга хэмжээг авна.  

Эх сурвалж: П.ГОО, Оллоо.мн

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5549

2016-01-21 4956

2016-05-30 4112

2016-03-14 3889

2016-01-22 3743

2016-02-29 3216

2016-03-21 3098

2016-01-22 3080

2016-01-27 2862

2016-08-04 2726

2016-02-23 2568

2016-01-25 2557

2016-04-27 2477

2016-08-19 2443

2016-03-02 2278

2016-08-26 2244

2016-06-07 2172

2016-08-18 2091

2016-08-04 2026

2016-08-24 2015