Жолоочынх нь амиар Путиныг сөрдүүлэв үү?

Есдүгээр сарын 2-нд Москваг хотын төв замаар явж байсан Mercedes машины жолооч гэнэт зүүн тийш эргэн жолоодлогоо алдан ерөнхийлөгчийн BMW маркын машинтай мөргөлджээ. Путины жолооч амиа алдсан нь ямар нэг сануулга, дохио байж магадгүй хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна. Ерөнхийлөгч энэ үед машинд яваагүй гэнэ.

Оросын зарим сонин мэдээлснээр тэр машиныг Ерөнхийлөгчийн шилдэг жолооч жолоодон явсан гэнэ. Зарим сонинууд ослыг Ерөнхийлөгчийн амь насанд “гадаадын тагнуул туршуулын” халдсан хэрэг гэж бичжээ. Энэ халдлага нь Москвад буй гадаад тагнуулын албатай холбоотой гэж хожим The Millennium Report сонин бичсэн байлаа. Сонины үзсэнээр Москва ихээхэн том хот учраас туршуулууд тэнд халдлага төлөвлөн гүйцэтгэх боломж гарч байна гэж сонин тэмдэглэжээ. Амь үрэгдсэн жолооч нь 40 жилийн машин барих туршлагатай жолооч байсан гэнэ.

Сонирхуулахад Төрийн тэргүүн нарын автомашины бүхээг бүрэн хуяглагдсан байхаас гадна наад зах нь гар бөмбөгийн дэлбэрэлтийг, мөн 7,62 калибрын автомат бууны сум нэвтрэхгүй байх ёстой. Шил нь бас сум нэвтэрдэггүй 48 мм-ийн зузаантай байдаг. Тусгай дугуйгаар тоногдсон байх бөгөөд түүнийг нь буудсан ч машин 150 км/цагийн хурдтай явах боломжтой байх ёстой гэнэ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн машин гэхэд л доор нь бөмбөг дэлбэрэхэд ямар ч асуудалгүй. Бүх л амьдралын системтэй төдийгүй  химийн довтолгооноос хамгаалах агаар шүүгч хүртэл байдаг гэнэ.  

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5402

2016-01-21 4758

2016-03-14 3628

2016-01-22 3584

2016-05-30 3579

2016-02-29 3057

2016-03-21 2966

2016-01-22 2922

2016-01-27 2744

2016-02-23 2474

2016-01-25 2455

2016-08-04 2397

2016-08-19 2381

2016-04-27 2375

2016-03-02 2148

2016-08-26 2075

2016-06-07 2056

2016-08-18 1965

2016-01-22 1902

2016-08-04 1892