Герман улсын тухай таны мэдэхгүй баримтууд

1. Герман улсын нийслэл Берлинд, Венецээс олон гүүр бий 

Берлин хотод нийт 960 гүүр, 59,8 шоо км талбай бүхий нуур, уртаараа 180 км хүрэхүйц усан зам байдаг байна. Энэ нь усан гудамжаараа дэлхийд танигдсан Венецээс илүү гарсан нь гайхалтай биш гэж үү. 

2. Шоронгоос оргосон хүнд шийтгэл оноодоггүй 

Герман улсын хуулинд эрх чөлөөтэй байхийг эрмэлзэх нь хүний төрөлхийн зөн мэдрэмж гэж үздэг учир хоригдлууд шоронгоос оргох эрх нээлттэй байдаг гэнэ. Гэхдээ энэ заалтаар ямар нэг шийтгэлгүй өнгөрсөн хоригдол маш цөөн. Учир нь хуулийн нэмэлт заалтанд "оргох явцад шоронгийн өмч, хэн нэгнийг гэмтээхгүй байх" тал дээр үргэлж зөрчил гардаг. 

3. Герман улс нийслэлээ 7 удаа сольж байсан 

Aachen, Regensburg, Frankfurt-am-Main, Nuremberg, Berlin, Weimar, Bonn (Зүүн Берлин) хамгийн сүүлд 1990 оноос одоогын Берлин хотноо ахин нийслэлээ буурьлуулжээ.

4. Зохиолч, сэтгэгчдийн өлгий нутаг

Хөгжмийн суут зохиолч Бах, Бетховен, Гёте цаашилбал Хьюндел, Шуман, Mendelssohn, Brahms, Вагнер,  Р.Страусс гээд олныг нэрлэж болно. Философийн агуу сэтгэгчид Кант, Хэгел, Шопингауэр, Нише, Хэйдигэр зэргийг нэрлэж болно. 

5. Дэлхийн томоохон нээлтийг эзэмшигчид

Германчуудад гэрлийн ламп, тооны машин, автомашинийг анх бүтээсэн хүмүүс гэдгээр нь бид талархах ёстой биш гэж үү. Үүн дээр нэмээд инсулин, Кларинет, халаасны цаг, телевизорийн зарим хэсэг, дизель болон бинзен түлш, машины хөдөлгүүр, диффренциал тоноглол, мотоцикл, онгоцны хөдөлгүүр, LCD дэлгэц, Вокмэний утас зэргийг нээж хэрэглээнд нэвтрүүлэн, дэлгэрүүлжээ.

6. Амьдрахад хамгийн таатай улс


Дэлхий дээрх амьдрахад хамгийн таатай 96 орноос Герман 4-т жагсдаг гэнэ. Герман хүмүүсийн дундаж наслалт 81 (Эмэгтэйчүүд-83, эрэгтэйчүүд-78) байдаг гэнэ шүү. Нийт иргэдийнх нь 26% нь л 60 насыг даваад нас бардаг аж.

7. Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг хамгийн том үндэсний баяр бол Германы ОктоборФест буюу Пивоны баяр 

Мьюнхен хотоос гаралтай энэхүү баярыг тэртээ 1810 онд Ханхүү Льюдвик сүйт бүсгүй гүнж Терезад зориулан томоохон баяр хийснээс хойш уламжлал болон зохиогдсоор иржээ. 

8. Тамхи татах хориотой согтууруулах ундааг зөвшөөрдөг 

2007 оноос эхлэн олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосон ч согтууруулах ундааг та хаанаас ч худалдан авч хэрэглэх боломжтой. 

9. Ном, зохиолоор тэргүүлэгч орнуудын нэг...

Жил бүр энд 94,000 ном хэвлэгдэн гардаг бөгөөд олон улсын "Франкфуртын номын үзэсгэлэн худалдаа"-гаараа алдартай. Мөн дэлхийн анхны сэтгүүлд зүй ёсоор тооцогдох Erbauliche Monaths-Unterredungen-ийг ч хэвлэн гаргасан улс юм. 

10. 400 гаруй амьтны хүрээлэнтэй

Герман улсад бүртгэлтэй 400 гаруй амьтны хүрээлэн байдаг. Үүнд далайн амьтад, шувуу гээд дэлхийд ховорт тооцогдох төрөл зүйлүүд багтдаг гэнэ. 

Эх сурвалж: http://www.expatica.com

Бусадтай энэ мэдээллийг хуваалцаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



2016-05-04 5508

2016-01-21 4901

2016-05-30 3916

2016-03-14 3810

2016-01-22 3707

2016-02-29 3146

2016-03-21 3069

2016-01-22 3027

2016-01-27 2830

2016-08-04 2634

2016-02-23 2539

2016-01-25 2529

2016-04-27 2449

2016-08-19 2420

2016-03-02 2246

2016-08-26 2192

2016-06-07 2143

2016-08-18 2059

2016-08-04 1992

2016-08-24 1987